Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Евродын Холбооны тэргүүлэгчдийг “Brexit”-ын хугацааг дахин хойшлуулахыг хүсэхээр болжээ. Энэ тухайгаа тэрээр өчигдөр олон цаг үргэлжилсэн Засгийн газрын тахимын онц хуралдааны дараа мэдэгджээ. Өмнө нь Британийн парламент тус улсын ЕХ гарах гэрээг “заншил” ёсоороо гурав дахиа буцаажээ. Ерөнхий сайдын мэдэгдэлд Засгийн газар улс орноо дөрөвдүгээр сарын 12-нд “огцом brexit” руу дагуулах төлөвлөгөөгүй байгааг онцолсон байна. Британи товлосон ёсоор бол өнгөрсөн сарын 29-нд ЕХ-с гарах байсан ч тус улсын улс төрчид нэгдсэн саналд хүрч чадахгүйн улмаас Брюссель тус улсад энэ сарын 12 хүртэл хугацаа өгсөн билээ. Одоо ЕХ “brexit”-ыг дахин хойшлуулахад бэлэн байгаа ч олгосон нэмэлт хугацаанд Британийн парламент болон Засгийн газар асуудлыг яаж шийдэж энэ мухардмал байдлаас гарах гэж байгааг мэдэхийг хүсжээ. Хэрэв Лондон өгөгдсөн хугацаанд асуудлыг шийдэж чадна гэдгээ ЕХ-д итгүүлж чадаагүй нөхцөлд Британи тус холбооноос ямар нэгэн гэрээ хэлцэлгүйгээр дөрөвдүгээр сарын 12-нд гарах аж. ЕХ энэ сарын 10-нд болох дээд хэмжээний онц хурлын үеэр Британийн хувь заяаг шийдэх болжээ.