ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж, засгийн газрын шийдвэрийг танилцууллаа.
Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн бүх шатны албан тушаалтнуудыг ёс зүйн дүрэм"-д нэмэлт өөрчлөлт оруулж, "Дотоод гадаадад мөрийтэй тоглоом, казино тоглохгүй байх" гэсэн заалтыг нэмэж зохицууллаа.
Аливаа улс төрийн болон төрийн албан тушаалтан бол олон нийтийн сайн сайхны төлөө өөрийн сайн дурын үндсэн дээр тангараг өргөж ажилладаг. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд "Хүний эрх, эрх чөлөөг зохицуулсан 18 заалт"-ын дөрвийг нь сайн дурын үндсэн дээр хязгаарлуулж байгаа гэж ойлгуулж болно.
Харамсалтай нь сүүлийн 10 гаруй жил албан тушаалтнууд мөрийтэй тоглох асуудал хавтгайрч, казино тоглох замаар мөнгө угаах, авлига, хээл хахууль авах, нөлөөлөлд автах нөхцөл байдалд Монгол төрийн албан хаагчид, тэр дундаа төрийн өмчит ААН-ийн дарга, захирлууд олноор холбогдох болсон.
Төрийн зарим албан хаагчдын цалин амьдралдаа хүрэхгүй гадаадад ажиллаж байхад төрийн өндөр дээд албан тушаалтнууд казино тоглож байгаа тоогоор тэргүүлэх хэмжээний статистик гарч, нийгмийн сүлжээ болон дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар гарах боллоо.
ЗГ-ын энэ шийдвэрийн биелэлтийг улирал тутамд хянаж ажиллана. Энэ шийдвэрийн биелэлтэд олон нийтийн хяналт хамгийн чухлаар тавигдаж байгаа бөгөөд иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ЗГХЭГ-т мэдээлэл өгч болно.
Мөрийтэй тоглож, төрийн албан хаагчийн ёсзүйн кодыг зөрчсөн тохиолдолд албан тушаалаас нь төлөөлөх хүртэл арга хэмжээ авна" гэлээ.