Бусдыг гарт амиа алдсан сэтгүүлч Жамал Хашоггийн үр хүүхдүүд Саудын Арабын эрх баригчдаас эцгийгээ алуулсны төлөө үл хөдлөх хөрөнгө болон мөнгөн төлбөр авах гэж байгаа тухай “The Washington Post ” сонин эх сурвалжийг дурдан мэдээлжээ. Мөнгөн төлбөр нь Хашоггийн гэр бүлийнхний эцгийнхээ аллагын талаар хийх мэдэгдлийг болиулах зорилгоор “тэдэнтэй урт хугацааны гэрээ байгуулах гэсэн хүчин чармайлтын нэг” гэж эх сурвалж хэлсэн байна. Хэдий сэтгүүлчийн үхэл бүх нийтийн дургүйцлийг хүргэсэн ч түүний гэр бүлийнхэн сүүлийн саруудад хаант төрийн эсрэг ямар нэгэн шүүмжлэл, мэдэгдэл хийхээс түдгэлзээд байгаа аж. Үүнээс гадна Саудын эрх баригчид Хашоггийн амь насыг хороосон хэргийн шүүх хурал дууссаны дараа эхлэх “хэргийг зохицуулах” хэлэлцээрийн хүрээнд сэтгүүлчийн хөвгүүд болон охидад тус бүр “хэдэн арван мянган доллар” нэмж өгч магадгүй тус сонины гэж эх сурвалж мэдээлжээ. Тохиролцож магадгүй гэрээний нөхцөлөөр хэрэв “The Washington Post” сонины сэтгүүлч Хашоггийн хүүхдүүд Саудын Арабын шүүхээс алах ял авч болзошгүй өндөр албан тушаалтнуудад өршөөл үзүүлэхийг хүсэх юм бол их хэмжээний мөнгө авах ажээ. 2018 оны сүүлчээр Саудын Арабын хаан Сальман бен Абдель Азиз Аль Сауд сэтгүүлчийн охид хөвгүүдэд үл хөдлөх хөрөнгө өгөхөөс ганда сар болгон 10 мянган долларын тэтгэмж олгож байхыг дэмжсэн. Хүүхэд бүр тус улсын эдийн засгийн хоёр дахь нийслэл гэгддэг Жидда хотод 4,0 сая долларын үнэтэй хувийн байшин авах юм байна. Эл арга хэмжээг “шударга бус зүйл гарсан” гэдгийг хүлээн зөвшөөрч, “алдааг засахыг” хичээж байгаа явдал хэмээн эх сурвалж толорхойлсон аж. Саудын Арабд сэтгүүлчийн ууган хүү л амьдардаг бөгөөд бусад хүүхдүүд нь Их Британид суурьшсан аж. Тус сонинд бичснээр бол Хашоггийн охидууд эцгийнхээ амьдрал болон Саудын Арабын улс төрийн талаар илүү илэн далангүй нээлттэй ярьж байсан бол хөвгүүд нь дуугүй байсныхаа төлөө эрх баригчдаас ашиг олох тал дээр илүү анхаарах болжээ.