АНУ-ын Үндэсний аюулгүйн зөвлөлийн дарга Жон Болтон 1979 онд батлагдсан Тайвантай харилцах тухай хуулийн дагуу тус улсыг “Хятадын өдөөн хатгалгаас” Нэгдсэн улс үргэлжлүүлэн хамгаална гэдгээ өчигдөр мэдэгджээ. “Хятадын цэргийн өдөөн хатгалгаа Тайванийн ард иргэдийг айлгаж чадахгүй бөгөөд харин ч өөрсдийн ардчиллыг хамгаалах зориг эрмэлзлийг улам бэхжүүлнэ. Тайвантай харилцах хууль болон манай улсын оролцоо (Тайванийг хамгаалах үйл хэрэг) тодорхой” гэж тэрээр Твиттертээ бичжээ. Уг мэдэгдлээс өмнө Тайваний Батлан хамгаалах яам өнгөрсөн ням гарагт Тайваны хойгийн бүсэд ойртож ирсэн Хятадын Ардын чөлөөлөх армийн (ХАЧА) хоёр сөнөөгч онгоцыг таслан зогсоохоор тус арлын агаарын зэвсэгт хүчний онгоцнууд хөөрсөн тухай мэдэгджээ. Тайваны засаг захиргаа БНХАУ-ын байлдааны хоёр онгоцны дээрх үйлдлийг “санаатай хийсэн өдөөн хатгалга” хэмээн буруу шаажээ. Хожим Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч тус улсын сөнөөгч онгоцнууд Тайваний аралд ойртсон талаар ямар нэгэн мэдээлэлгүй байгаагаа мэдэгдсэн байна. Вээжин АНУ Тайванд зэвсэг худалдах явдлыг Тайваний хойгийн нөхцөл байдлыг улам хурцатгаж, тус арал дахь салан тусгаарлах уур амьсгалыг улам дэвэргэж байна хэмээн Бээжин нэг биш удаа мэдэгдэж байсан юм. “Нэг Хятад” бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ Вашингтон Тайвантай харилцах тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг гэж мэдэгддэг аж. Уг хуульд зааснаар бол Цагаан ордон Тайванийг зэвсгээр хангаад зогсохгүй хэрэв Хятад тус арлыг өөрийн мэдэлд оруулахын тулд цэргийн хүч хэрэглэсэн тохиолдолд Тайваний газар нутгийн хамгаалах үүрэг хүлээсэн ажээ. Тайваний өнөөгийн засаг захиргаа “Нэг Хятад” бодлогыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд өмөн эрх баригчдын Их газрын Хятадтай “аажмаар ойртох” гэдэг бодлогоос татгалзсан билээ. Энэ нь тус арлыг өөрийн эзэмшил хэмээн үздэг Бээжинтэй харилцах харилцааг улам хурцадмал болгоод байгаа аж.