Наран Улсын шинэ эзэн хааны эринийг Рейва гэх болсон тухай Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарага Ёсихидэ Суга өнөөдөр мэдэгджээ. Тэрээр зурагтын шууд нэвтрүүлэгээр улс ард түмэндээ шинэ хаанчлалын эриний нэрийг ханз үсгээр бичсэн пайзыг үзүүлжээ. “Рэйва” гэдэг үгийн “ дэг журам ба зохицол” гэж орчуулж болох аж. Энэ нэр томъёоны утга санааны албан ёсны тайлбарыг хожим Ерөнхий сайд Шинзо Абэ өгөх гэнэ. Одоогийн эзэн хаан 85 настай Акихита хаан ширээнээсээ энэ сарын 30-нд татгалзах аж. Үүнийгээ эзэн хаан өндөр настай болсонтойгоо тайлбарласан юм. Акихитог хаан ширээнээсээ больсны дараагийн өдөр буюу тавдугаар сарын 1-нд Японы шинэ эзэн хаанаар түүний хүү хунтайж Нарухито болсноор Рэйва эриний анхны он эхлэх аж. Японд он толлын хоёр систем үйлчилдэг билээ. Нэг нь олон улсын дагаж мөрддөг жишиг нөгөө нь тус улсын өөрийнх нь тоолол. Япон улсад одоо 2019 он болон Хайсэй эриний 31 дэх он аж. Акихито эзэн хааны үеийн Хайсэй эрин “Энх тайвныг тогтоох” эрин байжээ.