Украины Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж дуусаад дүнгээ гаргаж байна. Сонгуулийн тойргийн бүр 199 комиссын дүнгээр сонгуулийн ирц 63.52% -тай гарчээ. Үүнээс гадна Украины СЕХ сонгуульд оролцоогүй иргэдийн тоог гаргасан бөгөөд тус улсын 11,0 сая хүн сонгуульд саналаа өгөхийг хүсээгүй эсвэл чадаагүй байна. Сонгуульд нийт 29,6 сая хүн бүртгэгдсэнээс 18,8 сая хүн сонгуулийн хуудас бөглөсөн аж. Хамгийн идэвх муутай бүсээр Украины Закарпат муж тодорсон бол Львов, Волынскийн мужууд болон Киевт ирц 68% -тай байжээ. СЕХ-ны урьдчилсан дүнгээр нэр дэвшигч Зеленский 30% гаруй хувиар тэргүүлж байгаа бол хоёрдугаарт одоогийн Ерөнхийлөгч Порошенко 16,8 %-тай удаалж байгаа аж. Тэдний араас “Батьковшина” намын дарга Тимошенко 13,29%-тай давхижээ. Эцсийн дүн төдийлөн ихээр өөрчлөгдөхгүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд хэрэв тийм бол Зеленский, Порошенко хоёр дөрөвүгээр сарын 21-нд сонгуулийн хоёрдугаар шатанд халз үзэлцэх ажээ.