Өнгөрсөн амралтын өдрүүдэд Зүүн Европын хоёр ч улсад Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. Бямба гаригт Словак улс шинэ ерөнхийлөгчөө сонгосон бөгөөд түүхэндээ анх удаа эмэгтэй төрийн тэргүүнтэй болжээ. Байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаагаараа алдаршсан 45 настай хуульч Зузана Чапутова өмнө нь улс төрийн албан тушаал хашиж байсан ямар ч туршлагагүй хэрнээ тус улсын эрх баригч намын нэр дэвшигч дипломатч мэргэжилтэй Марош Шефчовичийг 58% : 42% харьцаатай ялсан байна. Парламентад суудалгүй “Дэвшилтэт Словак” намаас нэр дэвшсэн Чапутова 2018 онд улс төрчид, гэмт бүлэглэлийн хэлхээ холбоог эрэн сурвалжилж байсан сэтгүүлч Ян Кучиак бусдын гарт амиа алдсан нь түүнийг сонгуульд нэрээ дэвшүүлэхэд хүргэсэн нэг шалтгаан болжээ.
Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн одоогоор гараагүй байна