НӨАТ-ын урамшууллын 2019 оны гуравдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг ирэх сарын 14-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иймд иргэд 2019 оны гуравдугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.