Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Ц.Зоригийг албан тушаалаас чөлөөлөх тухай” зарлиг гаргалаа.
ЗАРЛИГТ:
“Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Цэвэгмэдийн Зоригийг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсүгэй” гэжээ.
Ташрамд сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн 159 дүгээр зарлигаар Цэвэгмидийн Зоригийг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилсон байжээ.