Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг АН-ын бүлэг дэмжихгүйгээ мэдэгдсэн. Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ өөрийн цахим сүлжээгээрээ дамжуулан "Би Үндсэн хууль, Ардчилсан парламентын тогтолцоогоо хамгаалж л үгээ хэлж байгаа. Түүнээс хэн нэгний талд, эсвэл хэн нэгний эсрэг бус. 1990 онд зорьж байсан үйл хэргээсээ урваж шарваж явдаг хүн би биш. Энэ зарчмаа цаашид ч баримтална!" хэмээн мэдэгдсэн байна.