Ардчилсан намын залуу гишүүд 2019 оны дөрөвдүгээр сарын 4-нд "Ардчилсан намын онц их хурал" болохтой холбогдуулан мэдээлэл хийлээ.
Б.Галиндэв "Ардчилсан намын удирдлагад байгаа С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат зэрэг хүмүүс нь 60 тэрбумын тухай мэдээллийн байнга хамгаалж, мөн Эрдэнэтийн 49 хувийн хулгай, луйврын асуудлыг хамгаалан оролцож явсан мэдээллийг өмнө та бүхэнд хүргэж тодорхой баримтуудыг дэлгэсэн.
Сүүлийн үед нийгэмд шударга ёсны тухай их яригдаж байгаа. Хуулийн шүүхийн байгууллагууд, прокурор, АТГ зэрэг нь тодорхой улс төрчдийн заавраар хөдөлдөг болсон. Мөн тэдгээрийн удирдлагуудыг тодорхой хэдэн улс төрчид томилдог нь ил боллоо. Дээрээс нь энэ прокурор шүүхийн байгууллагуудын томилсон цөөн хэдэн хүмүүс "Шударга бусын хонгил" байгуулсан. Энэ хонгилоор жирийн иргэдийг хэлмэгдүүлж, дарамталж, эрүүдэн шүүдэг зэрэг асуудлууд ил боллоо. Иймд хууль шүүхийн байгууллагуудын бохирдсон удирдлагуудад хариуцлага тооцъё гэхээр АН-ын удирдлагууд дахин гарч ирж өмөөрдөг болжээ.
Өчигдөр УИХ Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцье гэхээр С.Эрдэнэ гэдэг хүн хэтэрхий өмөөрч мэдэгдэл хийлээ. АН-ын удирдлагууд намын нэрийг барьж хулгай, луйвраа хийх гэвэл эндрүүрч байна гэж АН-ын залуус хэлье.
АН-даа шударга ёсыг тогтооё. Иймд АН-ын шударга гишүүдийг дөрөвдүгээр сарын 4-нд болох онц их хуралдаа хүрэлцэн ирэхийг уриалж байна" гэлээ.