Засгийн газрын ээлжит хуралдаанаар Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хот, Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжив. Уг шийдвэрийг ирэх сарын 05-нд нээлтээ хийх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн шийдвэр гаргах юм байна.