УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 20.40 цагт хаалтаа хийлээ.
УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг энэ сарын 18-29-нд хуралдуулах захирамж гаргасан. Ээлжит бус чуулганаар Татварын багц хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан юм.
Мөн Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав. Түүнчлэн Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцсөнөөс гадна УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Д.Оюунхорол гишүүнийг томиллоо. Ийнхүү ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудал дууссан тул өнөөдөр буюу захирамжаар тогтоосноос хоёр хоногийн өмнө хаалтаа хийж буй юм.