Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцуулжээ. Тухайлбал, “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилт 2018 оны байдлаар 50.5 хувьтай байна. Үүнд:
- Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 56.2 хувь
- Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого 41.9 хувь
- Нийгмийн бодлого 51.1 хувь
- Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого 48 хувь
- Засаглалын бодлого 55.4 хувьтай байна.
Хэрэгжилт нь удааширч байгаа зорилт, арга хэмжээг эрчимжүүлэхийг Засгийн газрын гишүүд, холбогдох агентлагийн дарга нарт үүрэг болголоо.