Сири улс Голаны өндөрлөгийн эргэн тойронд бий болсон нөхцөл байдалтай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг онц яаралтай хуралдахыг хүссэн тухай “France-Presse” агентлаг эх сурвалжаа дурдан мэдээллээ. Тус агентлагийн мэдээлснээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн онц яаралтай хуралдааны товыг Франц улс тус зөвлөлийн гуравдугаар сарын хурлыг тэргүүлж байгаагийнхаа хувьд зарлах аж. Өнгөрсөн даваа гаригт АНУ-ын эзэмшлийн маргаантай байдаг тус бүсэд Израилийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн актад гарын үсэг зурсан билээ. Зөвхөн нэг талыг барьсан Вашингтоны дээрх алхмыг Сири болон исламын ертөнц тэр чигтээ төдийгүй эсэргүүцээд зогсохгүй ОХУ, мөн АНУ-ын холбоотнууд болох Фрранц, Герман, Канад зэрэг улс эсрэг байр сууриа илэрхийлээд байна.