Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад айлчилсан БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёны айлчлал өнөөдөр өндөрлөлөө. Тэрбээр өнөө өглөө БНХАУ-ыг зорихоор Буян-ухаагаас нисжээ.
Айлчлалын үеэр Ли Наг Ён нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хэлэлцээ хийх үеэр хоёр улсын иргэд алсдаа харилцан визгүй зорчих асуудлыг судлан шийдвэрлэнэ гэдгээ хэлсэн.
Мөн БНСУ-ын 300 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нэр бүхий 10 аймагт дулааны цахилгаан станц барих төслийг эрчимжүүлэх, 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Солонго-1”, “Солонго-2” орон сууцны хороолол барих төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр хоёр тал тохиролцжээ.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах үеэр БНСУ-ын Ерөнхий сайдаас харилцан визгүй зорчиж асуудлыг хүндрэлгүй гаргаж өгөхөд анхаарал тавихыг хүсжээ.