Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өглөө 08.00 цагаас эхэлсэн уг хуралдаанаар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухай, Элчин сайдын яам нээх тухай, Иргэнд 2019 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай зэрэг нийт 19 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна.
Мөн ЗГХЭГ-ийн дарга Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулах аж.