Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш буюу энэ сарын 27-ны 08.00 цагт Төрийн ордонд болно.
Хуралдаанаар Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулах тухай, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөл, Элчин сайдын яам нээх тухай зэрэг 19 асуудал хэлэлэх юм. Мөн Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох, ажлын байрны төлбөрөөс тухай, Иргэнд газар өмчлүүлэх газрын үнэлгээний аргачлалыг шинэчлэн батлах тухай, Иргэнд 2019 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай хэлэлцэх аж.
Түүнчлэн Дотоодод бэлтгэсэн өвс экспортлох арга хэмжээний талаар, Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухай, Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн 2018 оны ажлын дүн, БХБ-ын сайд, Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.