Их Британи улс Европын Холбооноос (ЕХ) гарах асуудал тус улсыг улс төрийн хямралд оруулаад байна. Засгийн газар болон парламент хоорондоо нэгдсэн саналд хүрч чадахгүй байгаа явдал энгийн Британичуудыг ийнхүү жагсахад хүргэжээ. Жагсагчид “Бид маш энгийн шаардлага тавьж байгаа. “Brexit”-ийн тухайд шийдвэрлэх үгийг ард түмэн хэлэх ёстой. Муу гэрээний нөхцлөөс болж хамгийн их бид л зовно” гэж ярьж байна. Тэд Их Британийг ЕХ-с гарах гэрээг ард түмний санал асуулгаар оруулахыг Засгийн газар болон Парламентаас шаардаж байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд тус шаардлагад 4 мянган Британичууд гарын үсгээ зуржээ. Жагсаалыг оюутан залуучууд толгойлж байна.