Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өрөөнд Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нэгжлэг хийсэн гэх мэдээлэл цахим сүлжээнд тархсан. Уг асуудалд тайлбар өгөх үүднээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудаснаа "Миний өрөөнд нэгжлэг болоогүй" хэмээн мэдэгдсэн. Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч асны өрөөнд бус Тэргүүн хатагтай асан Х.Болормаагийн дүү Х.Болдбаатарын эзэмшлийн компанид хийсэн гэнэ. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад албан ёсоор мэдээлэл өгөөгүй, харин прокуророос л зөвхөн мэдээлэл өгөх юм байна.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
Женко технолог.Таван толгойд бүрдүүлсэн цаас нь болохоо байсан уу!Эсвэл 10 хоногийн өмнө төрд шахсан 280сая $ын шороо нь олны анхааралд орох гээд байна уу.ШХАБ-д гишүүнээр элсэх санаархал нь бүтэхээ байсан уу.Миний өрөөнд нэгжлэг болоогүй.Би зураг цуглуулдаг,зураг хулгайлдаггүй. https://t.co/gOlAAN4aFb
— Цахиагийн ЭЛБЭГДОРЖ (@elbegdorj) March 20, 2019