АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Төрийн тэргүүний хувиар авдаг цалингийнхаа дөрөвний нэг буюу 100 мянган долларыг Дотоодыг аюулаас хамгаалах яамандаа шилжүүлсэн байна. Тэрбээр твиттер хуудсаараа дамжуулан ийн мэдэгджээ. “Хэвлэлээр энэ тухай бичих дуртай биш ч, жилийн 400 мянган долларын цалингаа янз бүрийн байгууллагад хандивладаг. Энэ удаа Дотоодыг аюулаас хамгаалах яаманд шилжүүллээ” хэмээн тэрбээр бичээд, чекнийхээ зургыг хавсаргасан байна.
Сонгуульд ялсныхаа дараа Д.Трамп Ерөнхийлөгчийн цалингаасаа татгалзсан хэдий ч хуулийн дагуу заавал авах ёстой мөнгөө буяны үйл ажиллагаанд зориулахаа мэдэгдсэн билээ.