Японы засгийн газар тус улсын зэвсэгт хүчнийхээ холын тусгалын пуужинг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Такэси Иваи өнөөдөр мэдэгджээ. “Kyodo” агентлагийн мэдээлж буйгаар тус пуужинг илүү боловсронгуй болгож, холын зайг нэмэгдүүлэх тухай ярьж байгаа аж. Өмнө нь “Yomiuri” сонинд Японы Батлах хамгаалах яам агаарын довтолгооноос хамгаалах бүсээс гадна хөөргөх зориулалттай дээрх пуужийнгийн төрлийн зэвсгийг бий болгохоор шийдсэн тухай мэдээлж байсан аж. Шинэ зэвсэг 2017 онд бий болсон ASM3 далавчит пуужингийн үндсэн дээр бүтээгдэх юм байна. Эл пуужийнгийн хурд 3 Мах-ийн тоотой тэнцэж, тусгалын хүрээ нь 200 км аж. Японы Батлах хамгаалах байгууллага тус пуужингийн хурд бол холын зайг хоёр дахин нэмэхийг зорьж байгаа аж.