АНУ-ын нисэх хүчний B-52H Stratofortress бөмбөгдөгч онгоц ОХУ-ын хилийн ойролцоо цаг хагас орчим нислэг үйлдсэн тухай цэргийн онгоцны нислэгийг мөрддөг “PlaneRadar” Твиттер хуудсандаа мэдээлжээ. Бөмбөгдөгч онгоц Британийн Фейрфорд цэргийн баазаас хөөрч Оросын Калининград мужийн ойролцоо нислэг хийж байснаа Эстонийн агаарын бүсэд нэвтрэн ОХУ-ын Ленинград мужийн хил дагуу цаг гаруй эргэлджээ. B-52H Stratofortress онгоц Оросын хилд 35 км ойртсон тухай “Интерфакс” агентлаг мэдээлжээ. Ийнхүү АНУ-ын бөмбөгдөгч онгоц ОХУ-ын хилийн ойролцоо анхны удаа нисэж буй нь биш ажээ. Энэ сарын 15-ны өдөр мөн л Stratofortress онгоц Балтын тэнгис дэх Оросын хийлийн ойролцоо бүсэд нислэг хийсэн байна.