Монгол цэргийн баярын өдөр буюу гуравдугаар сарын 18-нд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"-гоор шагнахаар болжээ. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр хүрэлцэн ирж одонг гардуулна. Мөн ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдорж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар мэндчилгээ дэвшүүлэх юм байна.