НӨАТ-ын урамшууллын 2019 оны гуравдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ сарын 17-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2019 оны хоёрдугаар сарын 01-нээс 28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.