Өнөөдөр буюу гуравдугаар сарын 14-ний өглөө 09.00 цагаас Төрийн ордны "Чингис хаан" танхимд "Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх, санал авах хэлэлцүүлэг" болно.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам УИХ-ын НББСШУ-ы байнгын хороо хамтран зохион байгуулах уг хэлэлцүүлгээр
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хийж, төслийн талаар УИХ дахь ажлын хэсгийн байр суурийг Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил гишүүн танилцуулах юм байна.