Засгийн газрын нийт өр өнгөрсөн оны эцэст 22.4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оноос 390.1 тэрбум төгрөг буюу 1.7 хувиар буурсан үзүүлэлт аж. Засгийн газрын нийт өрийн 18.9 их наяд төгрөг буюу 84.3 хувь нь гадаад, 1.6 их наяд буюу долоон хувь нь дотоод өр гэнэ. Түүнчлэн 1.1 их наяд төгрөг буюу 5.1 хувь нь өрийн баталгаа, 806 тэрбум буюу 3.6 хувь нь концесс юм байна.
Улсын нийт гадаад өр өнгөрсөн оны эцэст 28.7 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 1.3 тэрбум “ногоон” буюу 4.5 хувиар өссөн аж. Нийт гадаад өрийг салбараар нь авч үзэхэд компани хоорондын зээллэг 9.2, бусад салбарынх 8.1 тэрбум ам.долларт хүрчээ. Тэгвэл Засгийн газрын өр, Төвбанкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 2.2 тэрбум ам.долларт хүрсэн байна.