Британийн парламент тус улсыг Европын Холбооноос(ЕХ) гарах гэрээний шинэчилсэн хувилбарыг баталсангүй. Төлөвлөгөөний дагуу Их Британи ЕХ-оос гарахад ердөө 17 хоног үлдээд байгаа билээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 15-нд хуралдсан Нийтийн танхим Ерөнхий сайд Тереза Мэйг “Brexit”-ын асуудлаар ЕХ-той шинэ гэрээ хийхийх үүрэг болгосон аж. Тереза Мэй Европын холбооны тэргүүн Юнкертэй хийсэн хэлэлцээрээр гэрээнд тодорхой өөрчлөлтийг оруулсан ч энэ нь парламентын олонх гишүүдэд хангалтгүй санагджээ. Үүний дараа Ерөнхий сайд сөөнгөтсөн хоолойгоор парламентад хандан “хамгийн сайн болон цорын ганц боломжтой хувилбарыг дэмжээгүйд гүнээ харамсаж байгаагаа” илэрхийлжээ. Төн тэрээр энэ сарын 13-нд Нийтийн танхим Британийг гуравдугаар сарын 29-нд улс ЕХ-оос ямар нэгэн хэлцэлгүйгээр гарах тухай санал хураахыг онцоллоо. Хэрэв парламент энэ хувилбарыг мөн л батлахгүй юм бол 14-нд буюу Перэв гарагт ЕХ-д хандан “Brexit”-ыг хойшлуулах хүсэлт гаргах асуудлыг авч хэлэлцэх аж. Даваа гаригт болсон Их Британи болон Европын Холбоо хоёрын хэлэлцээрийн дараа хийсэн хамтын мэдэгдэлд Юнкер “хэрэв Британийн парламент шинэчилсэн гэрээний хувилбарыг батлаагүй тохиолдолд “гурав дахь боломж” байхгүй” гэдгийг анхааруулжээ.