Венесуэл улсын хуулийн байгууллага Боливарын нэрэмжит цахилгаан станц дээр хорлон сүйтгэх ажиллагаа явуулах гэж оролдсон хоёр этгээдийг саатуулсан тухай тус улсын Ерөнхийлөгч Мадуро мэдэгджээ. “Хүний эрхийг зөрчсөн, энх тайвны эсрэг хүнд гэмт хэрэгт үйлдсэн эдгээр урвагчид хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой” гэж Мадуро хэлсэн байна. Ерөнхийлөгчийн хэлснээр саатуулагдсан этгээдүүд цахилгаан станцын холбооны систмемыг эвдэх гэж оролджээ. Энэ сарын долооноос эхлэн Венесуэл улс даяар цахилгааны саатал гарч байгаа бөгөөд тус улсын парламент онцгой байдал зарлаад байгаа аж.