Японы Ерөнхий сайд Синзо Абэ эрх баригч Либерал-ардчилсан намын даргаар дөрөв дэх удаагаа сонгогдож магадгүй аж. Энэ талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Тосихоро Никай өнөөдөр “Kyodo” агентлагт өгсөн ярилцлагадаа “Энэ тун боломжтой” гэж хэлсэн байна. Өмнө нь Синзо Абэ өөрөө эрх баригч намын даргаар дахин сонгогдох боломжтой гэдгээ эерэг талаас нь мэдэгдсэн байдаг. Тэгэхдээ энэ асуудал Либерал-ардчилсан нам дотоод журмын дагуу шийдэх ёстой гэдгийг онцолжээ. Тус нам Японы парламентад ихэнх суудлыг эзэлдэг тул Засгийн газрын тэргүүнийг саадгүй томилдог аж. Өнгөрсөн сарын 20-нд Синзо Абэ дайны дараа Японы Ерөнхий сайдын суудал суусан хугацаагаараа хоёрдугаарт оржээ. Ирэх арваннэгдүгээр сард тэрээр энэ үзүүлэлтээр тэргүүлэх магадлал өндөр байна.