Европыг Холбоо болон Их Британи улс Brexit-ийн гэрээний гол асуудал болоод байсан Ирландын хилийн хяналтын хувьд Лондонгийн хууль зүйн баталгааны талаар тохиролцоонд хүрчээ. Энэ тухай Европын Холбооны(ЕХ) тэргүүн Жан Клод Юнкерын Британийн Ерөнхий сайд Тереза Мэйтай хийсэн хэлэлцээрийн үр дүнгийн талаарх мэдэгдэлд дурджээ. Британи улсыг тус холбооноос гарсны дараах шилжилтийн үеийг дуусахаас өмнө (2020 оны арван хоёрдугаар сарын 31хүртэл) Европыг холбоонд үлдэж буй Бүгд Найрамдах Ирланд улс болон Нэгдсэн Вант улсын бүрэлдэхүүнд гарч буй Умард Ирландын хоорондох хилийн асуудлаар нэмэлт хэлэлцээрүүд хийхээр талууд тохиролцсон байна. Тэдгээр хэлэлцээр Их Британийг ЕХ-оос гарах гэрээнд хоёр Ирландын хоорондох хилийн ил тод горимын асуудал шийдэгдэх хүртэл Умард Ирландыг Европыг нэгдсэн зах зээлд үлдээх “бекстоп” (дэмжлэг үзүүлэх) механизмыг хэрэглэх шаардлагатай гэсэн заалтыг хасах ёстой аж. “Бидний тохиролцоонд хүрсэн хэлэлцээрт ЕХ-оос гарах гэрээ болон “бэкстоп” механизмын хувьд маш тодорхой тайлбар, хууль зүйн баталгааг заасан байгаа. Тэгэхээр бид одоо гарах үйл явцыг нарийн зохион байгуулалттайгаар дуусгаж болно. Бидний сонголт тун тодорхой боллоо. Нэг бол өнөөдрийн тохиролцоонд хүрсэн хэлэлцээр, эсвэл “Brexit” бүр болохгүй” гэж Юнкер хэлсэн байна.
“Бекстоп” механизмыг хэрэгжиж Умард Ирланд ЕХ-ны нэгдсэн зах зээлд бус тодорхой хагацаагаар үлдсэн тохиолдолд Их Британ улс тус бүс нутагт хяналтаа алдана хэмээн Лондон болгоомжилж байгаа аж. ЕХ-той тохиролцоонд хүрсэн энэ удаагийн хэлэцээр Ерөнхий сайд Тереза Мэйд “Brexit”-йин гэрээг парламентаараа батлуулах боломж олгож байгаа аж.