Энэ сарын 7-нд Венесуэл улсын Боливар мужид байдаг “Гури” цахилгаанд станцад дэлбэрэлт гарсны улмаас тус улсын 24 мужийн 23 нь цахилгаангүй болжээ. Нийтийн тээвэр, банк, сургууль цэцэрлэг гээд байгууллагууд харанхуйд автжээ. Мэдээж хэдэн арван нислэг хойшлогдон саатсан байна. Колумбын “El Tiempo” сонинд мэдээлснээр цахилгааны саатлаас болж Венесуэлийн нийслэл Каракас хотын эмнэлэгт нийтдээ 78 өвчтөн нас барсан байна. Тус улсын үүрэн холбооны гол хоёр оператор “Movistar”, “Digitel” нар ажиллаж байгаа ч хүмүүс гар утсаа цэнэглэж чадахгүй байгаа аж. Мөн цахим сүлжээ нийтээрээ доголдох болжээ. Үүнээс гадна хүнсний болон сэрүүн орчин шаардлагатай эм тарианы хадгалалт том асуудал үүсгээд байгаа аж. Венесуэлийн эрх баригчид үүсээд байгаа нөхцөл байдлыг Америкийн хакеруудыг буруутгажээ. Энэ тухай Венесуэлийн мэдээлэл холбооны сайд Хорхе Родригес “нийтийг хамарсан цахилгааны тасалдал АНУ-ын зүгээс манай “Гири” цахилгаан станцын автомат систем руу хийсэн цахим халдлагаас боллоо” хэмээн албан ёсоор мэдэгджээ. Харин өөрийгөө Венесуэлийн ерөнхийлөгч хэмээн зарласан сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо асуудлыг гол үндэс Мадуро болон түүний өмнөх Ерөнхийлөгч Уго Чавес нарын үр ашиггүй, чадваргүй удирдлагаас болсон хэмээн үзэж байна. “2009 онд эрх баригчид цахилгаан эрчим хүчинд осолын дэглэм тогтоосон билээ. 2013 онд тус салбарт хийгдэх засвар үйлчилгээний төсвийг батлан хамгаалахад зориулсан. Нийт 100,0 сая доллар эрчим хүчний системээс хулгайлжээ” гэж тэрээр “Тветтер” хуудсандаа бичсэн байна. Гэмтлийг засаж байгаа бөгөөд цахилгаан хэсэг хэсгээр сэргээгдэж байгаа аж.