УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Өчигдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоогоод ирлээ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийг бүрэн хяналтандаа авсан гэсэн үг. 400 гаруй сая долларын мөнгө угаасан гэх хэрэг өнөөдөр цагдаагийн газар шалгагдаж байна. Монголын зэс корпрэйшн"-ий гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингийн ар гэр Ховдоос холбогдож байна. Манай хүүд 400 сая ам доллар байтугай, 4 сая төгрөг ч байхгүй гээд ярьж байна. 27-хон настай хүүхэд мөнгө угаах хэргийн золиос болж байна. Тун удахгүй Авлигатай тэмцэх газрын дарга солигдох болно" гэлээ.
Түүнчлэн "Баялагтаа эзэн Монгол" бүлгийн таван гишүүн болон ТББ-ууд Монголын баялагийг ард түмэндээ авч өгөх тэмцэл сөөм ч ухрахгүй гэдгээ мэдэгдлээ.
Харин ЗГХЭГ-ын дарга хэргүүд шалгагдсан байдаг ч Нийслэлийн прокурорын газар, шүүх дээр очоод гацаж байна гэв. Тиймээс цаашид ч энэ тэмцлээ зогсоохгүй үргэлжлүүлэх бөгөөд Ерөнхий сайд ч дэмжин ажиллана гэдгээ хэлсэн гэлээ.