БНАСАУ Ёнбон цөмийн судалгааны төвд байрладаг уран баяжуулах байгууламжийг үргэлжлүүлэн ашиглаж байгаа тухай “Yonhapсо” агентлаг Өмнөд Солонгосын тагнуулын албаны мэдээллийг дурдан мэдээлжээ. “Уран баяжуулах байгууламж саяхан болж өнгөрсөн хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын өмнө ч хэвийн ажиллаж байсан” гэж Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаны захирал Со Хуны хэлсэн үгийг агентлаг иш татсан байна. БНАСАУ 2018 оны сүүлээс Ёонбон дох таван мегаваттын цөмийн реакторыг ашиглахаа больсон байна. Уг реакторт ашиглагдсан түлшний савааны дахин боловсруулалтаас 5-7 кг зэвсгийн плутони гаргадаг аж. Нэг цөмийн бөмбөг үйлдвэрлэхэд 6кг плутони л хангалттай аж. Мөн Пхеньяны ойролцоох Санным мужийн цөмийн судалгааны төвд маш идэвхтэй хөдөлгөөнийг Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба илрүүлжээ. Тус албаны үзэж буйгаар Санымын цөмийн судалгааны төвд БНАСАУ-ын баллистик пуужингийн хэд хэдэн загвар болон тив алгасагч “Хвансон-15” пуужин үйлдвэрлэгдэж байгаа ажээ.
Хануйд болсон хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Ёнбон дохь цогцолборыг устгаж оронд тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээг зогсоохыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад санал болгосон боловч хоёр тал хэлцэлд хүрч чадаагүй билээ.