Зайлшгүй хэрэгцээ, шаардлагыг үндэслэн БНХАУ-ын Шанхай хот дахь Ерөнхий консулын газар болон БНТУ-ын Анкара, БНХАУ-ын Бээжин, Япон Улсын Токио хот дахь Элчин сайдын яамны орон тоог нийт долоогоор нэмэх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Зардлыг салбарын яамд батлагдсан төсвийнхөө хүрээнд санхүүжүүлэх юм байна.