Их Британийн хаан ширээний угсаа залгамжлагч хунтайж Чарльзийн “The Prince's Foundation” буяны сан ОХУ-аас хууль бусаар мөнгө гаргадаг оффшор компаниудаас хандив авсан байж магадгүй тухай “The Guardian” сонин мэдээлжээ. Тус хэвлэл нийтлэлээ Авилга, зохион байгуулалттай гэмт хэргийг судлах төвийн Литвийн “15min.lt” цахим сувагтай хамтран явуулсан судалгаа, мөрдөн байцаалтын үр дүнгийн мэдээллийг үндэслэсэн байна. Тус төвийн гаргасан мэдээлэлд Оросын “Тройка Диолог” банк болон Литвийн “Ukio Bankas” (Аж ахуйн банк) хэдэн арван оффшороор дамжуулан сая сая доллар угаасан гэжээ. Судлаач-мөрдөгчид “Ukio Bankas”-д данстай компаниудын хийсэн 1.3 сая банкны гүйлгээний талаарх мэдээллийг судалж үзсэний дараа ийм дүгнэлт хийсэн байна. Тэдгээр сүлжээ оффшороор дамжсан мөнгийг хүлээн авагчийн нэг нь хунтайж Чарльзийн буяны сан байж. Тус санд 2009-2011онуудын хооронд Британийн Виргиний арлуудад бүртгэлтэй Quantus Division компаниар дамжин 200,0 сая ам.доллар оржээ. Мөнгийг “Тройка Диалог” компанийг удирдаж байсан Оросын бизнесмен Рубен Варданян хийсэн аж. Хунтайж Чарльзийн буяны сан 2007 онд Дамфрис-хаус гэдэг түүхэн эдлэн газрыг хувьд өгөлгүй улсын мэдэлд авч үлдэхийн тулд 59,0 сая доллар зарцуулсны дараа хөрөнгө мөнгөний гачигдалд ороод байжээ. Үүнээс гадна Варданян Оросын бизнесээс тус санд 2,0 сая доллар цуглуулж өгсөн тухай сонинд нийтлэжээ.