"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон нарыг өнөөдөр Эрүүгийн цагдаагийн албаныхан баривчлан мэдүүлэг авсан билээ.
Энэ ажиллагаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр твиттер хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр, "Хувийн хэвшил бол Монголын 70 хувь. Тэнд ажиллаж байгаа хүмүүс ч Монголын ард түмэн. Нээлттэй сонсгол хийж, аль аль талыг нь сонсох хэрэгтэй. 2 жилийн өмнөх миний байр суурь хэвээрээ, сүржигнэхээ л байчих. Эрдэнэт үйлдвэр-Монголын өмч. Шахаа багассан, татвар, цалин өссөн, хяналт сайжирсан" гэж жиргэлээ.