Манай улсын хамгийн том, хамгийн олон буюу 3500 бизнес эрхлэгчийг эгнээндээ нэгтгэсэн ТББ болох МҮХАҮТ-ын ээлжит ХХ их хурал эхэллээ. Энэ их хурлаар Танхимын гишүүн байгууллагуудын төлөөлөгчид хуран чуулж, Танхимын 2015-2018 оны ажлын тайлангаа тавьж, ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн авч явах шинэ удирдлагыг сонгох болно.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Удирдах зөвлөлийн дарга, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин, "Буян" компанийг үүсгэн байгуулагч, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нэр дэвшиж байгаа юм байна.