НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Тус сугалаагаар нэгдүгээр сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтуудыг хамруулжээ.
Энэ удаагийн тохирлоор:
- 30 мянган төгрөгийн азтан - 23,771
- 100 мянган төгрөгийн азтан - 2,415
- Нэг сая төгрөгийн азтан - 213
- Таван сая төгрөгийн азтан - 28
- Арван сая төгрөгийн азтан - 1 тус тус тодорлоо. Харин 50 сая төгрөгийн супер азтан тодорсонгүй.