НҮБ-ын шүүхийн гадуурх цаазын асуудлыг хариуцсан тусгай илтгэгч Аньес Каламар Саудын Арабын сэтгүүлч Жамал Хашгоггийн амь насыг тус улсын албан тушаалтнуудын зориудаар бүрэлгэжээ гэсэн дүгнэлтэд хүрчээ. Энэ тухай тэрээр Турк улсадн хийсэн мөрдлөгийнхөө үр дүнгийн талаар талаар нийтэлсэн мэдэгдэлдээ дурдсан байна. “Турк улсад айлчилж байх үеэрээ миний цуглуулсан гэрчлэх баримтууд юуны түрүүнд сэтгүүлч Хашгогги нь Саудын Арабын албан тушаалтнуудын зориудаар үйлдсэн харгис хэрцгий аллагын хохирогч болжээ гэдгийг харуулж байна” гэж илтгэгч тэмдэглэжээ. Мөн тэрээр сэтгүүлчийн аллагын нөхцөл байдалд “олон улсын нийгэмлэгүүд тэр дундаа НҮБ яаралтай анхаарал хандуулах хэрэгтэйг” онцолсон байна. НҮБ-ын тусгай илтгэгчийн хэлснээр бол сэтгүүлчийн аллага олон улсын эрх зүй болон олон улсын харилцааны үндсэн зарчмыг зөрчихийн зэрэгцээ дипломат төлөөлөгчийн газрыг хууль бусаар ашигласан явдал болжээ. “Дипломат дархан эрх нь гэмт хэргийг болон түүнийг үйлдсэн этгээдүүдийн эрүүгийн хариуцлагаас мултрахад эсвэл хүний амьд явах эрхийг зөрчсөн хэргийг нуухад хэзээ ч зориулагдаж байгаагүй. Жамаль Хашгоггийг амь насыг бүрэлгэсэн хэргийн нөхцөл байдал, хэргийн дараа нь Саудын Арабын төрийн төлөөлөгчдийн гаргасан үйлдлийг ял шийтгэлээс ангид байх дархан эрх гэж хэлж болно" хэмээн Аньес Каламар дүгнэжээ.