Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон байнгын төлөөлөгчийн газруудын тэргүүн нарыг Төрийн ордны Өргөө гэрт урин уулзжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон байнгын төлөөлөгчийн газруудын тэргүүн нарт сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, хэлсэн үгэндээ "Ирж байгаа гахай жилд миний бие хөрш хоёр улсууд болон Европын бусад орнуудаар албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байна. Айлчлалын зорилго нь Европын улсуудаас уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулах технологийг Монгол Улсад нэвтрүүлэх юм. Та бүхнийг дэмжин ажиллана байх аа гэж найдаж байна” хэмээн онцлов.