Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буй гишүүдийн 88.1 хувь нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилохыг дэмжлээ.
Үргэлжлүүлэн чуулганы хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна.