НИТХ-ын ээлжит XXI хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бодлого, хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан танилцуулсан юм. Нийслэлийн гэр хороололд 201 474 өрх, орон сууцны 14 хороололд 45,462 өрх амьдардаг.
Эдгээр 14 хороолол нь 1965-2000 онд баригдсан, угсармал орон сууц бөгөөд нийслэлийн нийт хүн амын 30 хувь амьдардаг. “Угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 70 Гкал/цаг дулааны эрчим хүчийг хэмнэх ажээ.
Нийслэлийн 148 барилгад 2011-2015 онд газар хөдлөлтөд тэсвэрлэх үнэлгээ хийсэн бөгөөд дулаалах барилга энэ үнэлгээнд зайлшгүй хамрагдсан байна.
Орон сууцны барилгыг дулаалснаар хэмнэсэн дулаанаар 9,404 өрхийн орон сууцыг төвлөрсөн дулаан хангамжид холбох боломжтой. Дулаан алдагдал буурснаар хүлэмжийн хий ч тодорхой хувиар буурч, дулааны эрчим хүчний хэмнэлт гарна гэдгийг Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан онцлов.