Сар шинийн баярын өдрүүдэд монголчууд сүм хийдийн байгууллагуудад олноор цуглаж ном хур сонсдог уламжлалтай. Энэ арга хэмжээтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас сүм, хийдүүдэд шалгалт явуулжээ.
Шалгалтад нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сүм, хийд, шашны 78 байгууллагыг хамруулж, галын аюулгүйн норм дүрэм, стандарт зөрчсөн 739 зөрчил илэрчээ. Түүнчлэн бусад зөрчлүүдийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлагыг хүргүүлжээ.