Төрийн үйлчилгээг шуурхай болгох, иргэдийн гомдол чирэгдлийг арилгуулах зорилгоор АТГ-аас Зам тээврийн яаманд ирүүлсэн зөвлөмжийн дагуу хоорондоо ойрхон байрладаг Баруунтурууны шалган бүртгэх товчоо, Рашаантын 361 дүгээр гарамын товчоог нэгтгэхээр төлөвлөжээ.
Эхний ээлжинд сар шинийн баяраас өмнө буюу хоёрдугаар сарын 1-ний өдрөөс дээрх хоёр товчоог нэгтгэж Баруунтуруун дахь ёсдүгээр эгнээгээр зорчих цэгт төвлөрүүлэн тээврийн хэрэгсэл саадгүй нэвтрүүлэх боломжийг бүрдүүлжээ.