Жил бүрийн нэгдүгээр сараас зургадугаар сар хүртэл иргэд өөрийн эзэмшлийн автомашины хэрэгслийн албан татвар төлдөг.
Тэгвэл энэ жил нийт 700 орчим мянган автомашин болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлөгдөх ажээ. Жолооч таны автомашины дугаар
- 1, 6 тоогоор төгссөн бол нэг,
- 2, 7 тоогоор төгссөн бол хоёр,
- 3, 8 тоогоор төгссөн бол гурав,
- 4, 9 тоогоор төгссөн бол дөрөв,
- 5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар саруудад төлнө.
Татварыг Төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Дүнжингарав, Мишээл экспо, Драгон төв болон орон нутгийн Нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд болон цахим хэлбэрээр төлөх боложтой.
Харин орон нутгийн иргэдийн хувьд дугаарын хязгаарлалтын зохицуулалт байхгүй учраас нэгээс зургаадугаар сардаа багтааж төлөх юм.