Нийслэлээс 2019 оныг “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр есөн дүүргийн Засаг даргын орлогч, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга, мэргэжилтэн, СӨХ-ны дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал, есөн дүүргийн Сууц өмчлөгчдийн холбоодын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулав.
Уулзалтаар 2019 онд тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, ойн төгөл бүхий бичил цэцэрлэг байгуулах талаар хэлэлцсэн юм.
Уг уулзалтаар УБЗАА-аас төлөөлөгчдөд нэн тэргүүнд байршлын судалгааг гаргах, нийтийн эзэмшлийн гудамж талбайд хийгдсэн тохижилт, ногоон байгууламж, тохижилтын ажлын үр дүнд бий болсон нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг иргэдийн оролцоотойгоор арчилж хамгаалах санал боловсруулах үүрэг өглөө.