Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаан Хангарди ордонд үргэлжилж байна. Тус хурлаар Нийслэлийн Засаг даргыг сонгох бөгөөд үдээс өмнөх хуралдаан хотын даргад НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун өөрөө нэрээ дэвшүүлснээр завсарласан.
Харин дөнгөж сая хотын даргыг сонгох нууц санал хураалтад НИТХ-ын 43 төлөөлөгч оролцож, хоёр нэр дэвшигч 21, 21 гэсэн тэнцүү санал авч, нэг хуудсыг хүчингүйд тооцжээ. Ийн тэнцсэн тул дахин санал хураалт явуулахаар болсон байна.