Хөрсний ус ихээр гарч гудамж талбай мөстөн халиа дошин үүсгэн зарим дүүрэгт нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалангаар ахлуулсан нийслэлийн онцгой комиссийн гишүүд өчигдөр ажиллажээ.
Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны хоёр айлын хашаан дотроос булгийн ус гарснаар хөлдөлт үүсэж, улмаар 5 дугаар хороо дүүргийн эрүүл мэндийн төвийн хойд үерийн даланг дүүргэж халиа дошин үүсжээ. Өнгөрөгч 6 дугаар сараас хойш УБЗАА-ны Инженерийн байгууллагын хэлтсээс гурав хоногт нэг удаа даланг чөлөөлж мөсийг зайлуулах ажлыг хийж байгаа аж.