Гурав дахь жилдээ болох “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулганыг энэ сарын 19-нд зохион байгуулахаар товложээ. Энэ үеэр хөрөнгийн зах зээлийн талаарх сүүлийн үеийн мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулж, хүлээгдэж буй IPO, компанийн засаглалд гарч байгаа өөрчлөлт, эрх зүйн орчны тухай олон нийтэд танилцуулах нь. Мөн финтек үйлчилгээ Монголд хэрхэн хөгжиж буй талаар болон тэтгэврийн тогтолцоо, баялгийн сан, ухаалаг хот зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх аж.
Чуулганы үеэр гарааны компаниуд бүтээгдэхүүнээ танилцуулах боломжтой ба иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгийн зах зээлийн талаарх анхан шатны мэдлэг олгох сургалт явуулна гэдгийг зохион байгуулагч “Ард санхүүгийн нэгдэл”-ээс мэдээллээ.